Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас 2017-2018 оныг “Төмөр замын тээврийн салбарын эрх зүйн орчинг сайжруулах” зорилтыг тавьж, түүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 16, 230, 2018 оны 03, 13 дугаар тус тус тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Төмөр замын тээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан нийтлэг багц дүрмийг хянан, сайжруулан боловсруулсан.
Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмийг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн хянан сайжуулан боловсруулж, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 264 дүгээр тушаалаар батлуулж, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Захиргааны хэм хэмжээний актуудыг Улсын нэгдсэн санд 2019 оныы 03 дугаар сарын 18-ны өдрийн 4274 дугаарт бүртгүүлсэн. Иймд Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмийн хэрэгжилтийг ханган ажиллана уу.
Холбоо барих утас: 245960, 99129444. Ажлын хэсгийн нарийн бичиг, ТЗДТБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Т.Мөнхцэцэг
Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм | |
Ministry of Road and Transport Development of Mongolia Facebook |